Амжилтын түлхүүр бол өөрийн хүмүүстээ хийх хөрөнгө оруулалт юм. Хамгийн сүүлийн үеийн технологи байгаад ч урам зоригтой, бүтээлч хүмүүс ашиглахгүй л бол үр шимийг нь хүртэх боломжгүй гэдгийг бид мэднэ.
Kркагийн ажилтнууд зогсолтгүй, хөгжихөд чиглэсэн орчинг бүрдүүлснээр залуу үеийнхэнд үнэлж баршгүй туршлага, ур чадвар олж авахад нь тусалдаг. Бид хувь хүний авьяасыг нээн, хамтдаа ирээдүйг бүтээж, тэргүүлэх зэргийн мэргэжилтэн болж төлөвшихөд нь тусалдаг.
ҮНДЭСТЭН ДАМНАСАН КОРПОРАЦИЙН СОЁЛЫГ БҮТЭЭХ НЬ
Бид женерик эм үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч компаниудын нэг. 70 жилийн хугацаанд бид Словени дахь төв компаниас гадна 45 гаруй оронд байрлах охин компани, төлөөлөгчийн газруудыг багтаасан групп болон өргөжсөн. Бид хамтын итгэлцэл, хүндэтгэл, хамтын ажиллагаа, багийн ажиллагаа, насан туршийн боловсрол, хариуцлагатай, үр ашигтай хөдөлмөрийг эрхэмлэсэн байгууллагын соёлыг бүтээхийг эрмэлздэг. Крка компанийн эм бэлдмэлийг өдөр бүр 50 сая гаруй өвчтөн хэрэглэж байна.
ХҮНИЙ НӨӨЦИЙН ХӨГЖИЛ
Ажилтнууд манлайлал, хувь хүний хөгжил, чанар, гадаад хэл зэрэг олон төрлийн ур чадвараа хөгжүүлэх боломжтой байдаг.
Бид хувь хүний авьяасыг нээн илрүүлэхэд онцгой анхаарал тавьдаг бөгөөд сонгосон мэргэжлийн дагуу мөн удирдах чадварыг хөгжүүлэх үе шаттай төлөвлөгөөг боловсруулдаг. Ирээдүйтэй ажилтнуудаа ур чадварыг нь сорьсон төслүүд дээр ажиллуулан Кркагийн Олон улсын Удирдлагын Сургууль, мэргэжлийн болон төслийн багийн сургалтын хөтөлбөр, маркетингийн менежерүүдэд зориулсан академи зэрэг Кркагийн дотоод сургалтын хөтөлбөртөө хамруулдаг. Хөтөлбөрийн хүрээнд сургах, дадлагажуулах замаар менежер, ажилтнууддаа хөгжих боломжийг бүрдүүлж өгдөг.
Крка олон улсын зөвлөгөө өгөх өөрийн тогтолцоог боловсруулж хөгжүүлсэн ба ажлын карьерынхаа янз бүрийн үе шатанд байгаа ажилтнуудаа хамруулдаг.
БАЙГУУЛЛАГЫН УУР АМЬСГАЛЫГ БАЙНГА САЙЖРУУЛАХ НЬ
Ажлын орчин, байгууллагын уур амьсгалыг бүрдүүлэхэд ажилтнууд чухал үүрэг гүйцэтгэж, бизнесийн амжилтад нөлөөлдөг болохыг бид ойлгодог.
Kрка компани болон түүний салбаруудад ажиллаж буй хүн бүр ёс зүйн зарчим, бизнесийн сайн туршлага, Kркагийн Ёс Зүйн Дүрэмд заасан стандартуудыг мөрдөж ажилладаг. Бид Крка болон түүний салбар нэгжийн ханган нийлүүлэгчид, бусад бизнесийн түншүүдэд эдгээр стандартуудыг танилцуулж бизнес харилцаандаа баримталдаг.
Бид хамт олон маань ажлынхаа тухайд ямар сэтгэгдэлтэй байгааг мэдэх зорилгоор байгууллагын уур амьсгалыг үнэлэх судалгааг тогтмол явуулдаг. Уг судалгааны дүнг ажлын орчин нөхцөлийг үр өгөөжтэй, бүтээмж өндөртэй болгон сайжруулахад хэрэглэдэг.
АЖИЛТНУУДЫНХАА ЗҮТГЭЛИЙГ ҮНЭЛЖ ШАГНАХ НЬ
Бид ажлын үр дүн, хамтын ажиллагаа, шинэ санаа, үлгэр жишээ ажлын ёс зүйгээрээ бусдыгаа тэргүүлж буй ажилтнуудыг үнэлж шагнадаг.
Бид маркетинг борлуулалтын сүлжээ, бүртгэлийн алба зэрэг байгууллагын салбар нэгж бүрд, мөн Kрка Группын хэмжээнд шилдэг ажилтан, менежерүүдийг шалгаруулж шагнадаг. Мөн олон арван жил тогтвор суурьшилтай ажиллаж буй ажилтнууддаа тусгай өргөмжлөл, шагналыг олгосоор ирсэн билээ.
БИД ОРЧИН ҮЕИЙН ТЕХНОЛОГИЙГ АШИГЛАН БҮТЭЭГДЭХҮҮНЭЭ ХӨГЖҮҮЛЖ ҮЙЛДВЭРЛЭДЭГ
Kркагийн эм бэлдмэлд итгэх итгэл нь лабораторийн хөгжүүлэлт, үйлдвэрлэлээс эхэлдэг.
Бид босоо интеграцит бизнес загвартай болсноор үйл ажиллагааныхаа бүх чиглэлд асар их ноу-хау, бүтээлч байдал, инновацийг ашиглах боломж бүрдэж, бүтээгдэхүүн болон чанарын хяналтын гүн гүнзгий мэдлэгтэй болж байна.
Бид салбарын хөгжилд дүн шинжилгээ хийж эмийн идэвхтэй бодис, эмийн хэлбэр, орчин үеийн аналитик аргачлалын ноу-хауг хөгжүүлэн солилцож хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжид хөрөнгө оруулалт хийн дэвшилтэт технологи ашиглан, орчин үеийн үйлдвэрт бүтээгдэхүүнээ үйлдвэрлэн судалгаа шинжилгээний ажлаа нарийн төлөвлөж сайн бэлдэн бүртгэлийн стратегийг хэрэгжүүлдэг.
БИД ЧАНАРТАЙ, АЮУЛГҮЙ, ҮР ДҮНТЭЙ ЭМ БЭЛДМЭЛ ҮЙЛДВЭРЛЭДЭГ
Манай бүтээгдэхүүн, үйлчилгээ чанарын өндөр стандартад нийцдэг болохыг дэлхийн өнцөг булан бүрд хүлээн зөвшөөрөгдсөн.
Өвчтөн, эмч, эм зүйч, хяналтын байгууллагын эерэг санал сэтгэгдлүүд нь бидний хувьд үнэ цэнэтэй.
Чанарт онцгой ач холбогдол өгч бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн бүх үе шатанд хяналт тавьдаг. Судалгаа хөгжүүлэлтээс эхлээд зах зээлд нийлүүлэхээс өмнөх эцсийн хяналт хүртэлх бүх л үе шатанд чанарыг хангаж ажилладаг.
БИД НИЙГМИЙН ХАРИУЦЛАГАТАЙ КОМПАНИ
Kрка бизнесийн амжилтад хүрэхэд үйл ажиллагаа эрхэлж буй орныхоо иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх нь чухал гэдгийг ухамсарладаг. Нийгмийн хариуцлагатай компанийн хувьд бид эрүүл амьдралын төлөө хэмээх эрхэм зорилгоо биелүүлэхийн тулд олон янзын арга хэмжээ авдаг. Бид эрүүл мэнд, амьдралын чанарыг сайжруулах төслүүдийг ивээн тэтгэж, хандив өгөх зэргээр дэмжиж ажиллахаас гадна спорт, соёл, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, шинжлэх ухаан, хүмүүнлэгийн арга хэмжээгээр дамжуулан түншлэлийг үүсгэн тогтсон шалгуур үзүүлэлтүүдийн дагуу байгаль орчныг хамгаалахад хувь нэмрээ оруулсаар ирсэн билээ.
Бид хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тохирох ажлыг нь олгож, эрүүл мэндийн асуудалтай ажилтнууддаа зөвлөгөө, туслалцаа үзүүлж хөдөлмөрийн чадвар түр алдах хугацааг багасгахыг хичээдэг.