70 жилийн хугацаанд бид дотоодын жижигхэн лабораториос дэлхийн шилдэг женерик эм үйлдвэрлэгч компаниудын нэг болтлоо өргөжсөн.

Бидний өрсөлдөх чадвар нь баялаг туршлага, хөгжилд чиглэсэн сэтгэлгээ, шинэлэг шийдэл, өндөр чанартай женерик эм, дэвшилтэт технологи, үйлдвэрлэлийн өргөтгөлд зориулсан тасралтгүй хөрөнгө оруулалт, бүртгэл, маркетинг борлуулалтын өргөн сүлжээ зэрэг давуу талуудтай холбоотой.

Бид өөрийн стратегийг женерик эм үйлдвэрлэгчийн  байр сууриас тодорхойлдог. 16 тэрбум гаруй шахмал, капсулын үйлдвэрлэл, найдвартай ханган нийлүүлэлт нь биднийг түгээмэл тохиолдох эмгэгийн эмчилгээнд өвчтөн болон эрүүл мэндийн байгууллагын найдвартай түнш болгодог.

Бүтээгдэхүүн, үйлчилгээний борлуулалтаас жил бүр олж буй 1.8 тэрбум еврогийн орлого нь биднийг дэлхийн тэргүүлэгч эм үйлдвэрлэгчдийн эгнээнд багтаадаг. Шинэлэг женерик эм бэлдмэл, хөрөнгө оруулалт, шинэ зах зээлд нэвтрэх нь зах зээлд эзлэх байр суурийг бэхжүүлж бизнесийн амжилтын баталгаа болдог.

Бид чанар, инноваци, хөгжлийн төлөө тууштай ажиллаж, борлуулалтын орлогынхоо 10% -ийг судалгаа, хөгжүүлэлтэд зориулдаг. Эрүүл мэндийн салбарт хамгийн шилдэг нь л шаардлага хангадаг. Тиймээс бид эм тус бүрийн хөгжүүлэлтийг нарийн төлөвлөдөг. Бид бүтээгдэхүүнийхээ чанарыг баталгаажуулахын тулд идэвхтэй бодисын хөгжүүлэлтээс эхлээд эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүртэлх үйлдвэрлэлийн бүх үе шатыг нарийн хянадаг.

1.8 тэрбум + EUR
бүтээгдэхүүн, үйлчилгээ жилд борлуулдаг
16 тэрбум +
шахмал, капсулыг жилд үйлдвэрлэдэг
орлогын 10%-г
cудалгаа хөгжүүлэлтэд зориулдаг
бүтээгдэхүүний 70%-г
өөрсдөө хөгжүүлж үйлдвэрлэдэг
БИДНИЙ ЭРХЭМ ЗОРИЛГО, АЛСЫН ХАРАА, ҮНЭТ ЗҮЙЛС

БИДНИЙ ЭРХЭМ ЗОРИЛГО, АЛСЫН ХАРАА, ҮНЭТ ЗҮЙЛС


Манай компани эрүүл амьдралын төлөө гэсэн эрхэм зорилготой.

НЭМЭЛТ МЭДЭЭЛЭЛ
ХӨГЖЛИЙН СТРАТЕГИ

ХӨГЖЛИЙН СТРАТЕГИ


Бид тодорхой стратеги, шинэ бүтээгдэхүүн, шинэ зах зээлтэй ирээдүй рүү тэмүүлж байна.

НЭМЭЛТ МЭДЭЭЛЭЛ
ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ


Брэнд нэрээр худалдаалдаг жороор олгох женерик эм бэлдмэлүүд нь манай тэргүүлэгч бүтээгдэхүүнүүд юм.

НЭМЭЛТ МЭДЭЭЛЭЛ
ОЛОН УЛСАД ТАНИГДСАН БАЙДАЛ

ОЛОН УЛСАД ТАНИГДСАН БАЙДАЛ


Бид бүтээгдэхүүнээ дэлхий даяар борлуулдаг.

НЭМЭЛТ МЭДЭЭЛЭЛ
ТҮҮХ

ТҮҮХ


Бидний түүх хоёр жижиг лабораторид эм үйлдвэрлэхээс эхэлсэн.

НЭМЭЛТ МЭДЭЭЛЭЛ

Цааш үргэлжлүүлэх

Multiparty banner 1

ТОГТВОРТОЙ БАЙДАЛ

Бидний амжилт хүрээлэн буй орчин, нийгэмд эергээр нөлөөлж байвал бид өөрсдийгөө амжилттай байна гэж үздэг.

НЭМЭЛТ МЭДЭЭЛЭЛ

ШИНЖЛЭХ УХААН БА ТЕХНОЛОГИ

Kркагийн эм бэлдмэлд итгэх итгэл нь лабораторийн хөгжүүлэлт, үйлдвэрлэлээс эхэлдэг.

НЭМЭЛТ МЭДЭЭЛЭЛ

БҮТЭЭГДЭХҮҮН

Бид өндөр чанартай эм бэлдмэлээр аюулгүй, үр дүнтэй эмчлэх боломжоор хангадаг.

НЭМЭЛТ МЭДЭЭЛЭЛ