Бидний үйл ажиллагаа эрүүл мэндийг хамгаалахад чиглэгддэг. Бид эрүүл мэндийн төлөө хэмээх эрхэм зорилгынхоо хүрээнд өндөр чанартай, боломжийн үнэтэй эм бэлдмэлийг өргөн сонголттойгоор санал болгох замаар хүмүүсийн амьдралын чанарыг дээшлүүлэхэд хувь нэмрээ оруулдаг.

Бидний үйл ажиллагаа эрүүл мэндийг хамгаалахад чиглэгддэг. Бид эрүүл мэндийн төлөө хэмээх эрхэм зорилгынхоо хүрээнд өндөр чанартай, боломжийн үнэтэй эм бэлдмэлийг өргөн сонголттойгоор санал болгох замаар хүмүүсийн амьдралын чанарыг дээшлүүлэхэд хувь нэмрээ оруулдаг.

Бид бүтээгдэхүүний хөгжүүлэлтээс эхлээд хэрэглэгдэх хүртэл бүхий л үе шатанд өвчтөн болон хэрэглэгчийнхээ сэтгэл ханамжид анхаардаг. Бид хийж байгаа бүх зүйлээ гүнзгий судалж, өндөр чанарыг хадгалах хүсэлдээ байнга хөтлөгддөг. Бид босоо интеграцит бизнес загварынхаа тусламжтайгаар хариуцлагатай, тогтвортой ажиллаж бүх харилцагчиддаа үнэ цэнийг бий болгодог.

Компанийн алсын харааг хэрэгжүүлэх бизнесийн шийдвэр, хамтын ажиллагааны арга барил нь үнэт зүйлсээр тодорхойлогддог. Бид эрүүл мэндийг хамгаалах, байгаль орчныг хамгаалах, нийгмийн хөгжилд хувь нэмрээ оруулах тэнцвэртэй, тогтвортой хөгжилд тэмүүлдэг.

ЭРХЭМ ЗОРИЛГО


ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ

Бидний орчин үеийн дэвшилтэт технологи, инноваци нь хүмүүст эрүүл мэндээ хамгаалах, амьдралын чанараа сайжруулах боломжийг олгодог.

АЛСЫН ХАРАА


БИД ДЭЛХИЙН ШИЛДЭГ ЖЕНЕРИК ЭМ ҮЙЛДВЭРЛЭГЧИЙН БАЙР СУУРИА БЭХЖҮҮЛСЭЭР БАЙНА.

Дотоод хөгжүүлэлт, олон улсын харилцаа, уян хатан байдал, үр ашигтай үйл ажиллагаа нь биднийг эрч хүчтэй, шинэлэг женерик эм үйлдвэрлэгч компани байх алсын хараагаа биелүүлэх боломжийг олгодог.

ҮНЭТ ЗҮЙЛС


Мэдлэг, ур чадвар, шинэ санаа, ажлын зөв дадал зуршил, бүтээлч байдал нь бидэнд хурдан хөгжихөд тусалдаг. Бид шилдэг нь байхыг зорьдог. Бид энэ зорилгодоо хүрэхийн тулд борлуулалтад төдийгүй зах зээлийн шинэ боломж, эрэлт хэрэгцээг хангахад анхаардаг. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд бид бүтээгдэхүүн хөгжүүлэх хугацааг үр дүнтэйгээр богиносгож, эм бэлдмэлээ шуурхай бүртгүүлж, үйлдвэрлэл, түгээлтийг тэнцвэртэй байлгадаг. Шуурхай хариу үйлдэл, дасан зохицох чадвар нь маркетингийн болон хууль тогтоомжийн шаардлагуудаас үүдэлтэй аливаа саад бэрхшээлийг даван туулахад тусалдаг. Бид уян хатан  байж түншүүдийнхээ итгэлийг хадгалдаг.

Kркагийн ажилтнууд сайн харилцааг тогтоож, түншүүд болох худалдан авагч, ханган нийлүүлэгч, эзэмшигч болон хүрээлэн буй орчноо хуваалцдаг бусдад хүндэтгэлтэй ханддаг. Зөвхөн зөв, шударга харилцаа нь бизнесийн амжилтыг эрхэм зорилготойгоо нэгтгэх боломжийг бидэнд олгодог.

Өндөр үр дүнд хүрэх цорын ганц зөв арга бол эрч хүчтэй, бүтээлч орчныг бүрдүүлэх явдал юм. Тиймээс бид ажилтнуудаасаа шинэ санаагаа гаргаж, хэрэгжүүлэхийг уриалдаг. Манай ажилтнууд хэрэглэгчийнхээ сэтгэл ханамжид хүрэх шинэ арга замыг эрэлхийлэхийг дэмждэг. Бидэнд өгсөн үүрэг даалгаврыг хичээж гүйцэтгэдэг. Бид чадах бүхнээ хийж, үр дүнтэй, хурдан байхыг эрмэлздэг.

Цааш үргэлжлүүлэх

Multiparty banner 1

КРКА Монгол улсад

Крка компани 2009 оноос эхлэн Монголд албан ёсны төлөөлөгчийн газраа нээн үйл ажиллагаа явуулж байна.

НЭМЭЛТ МЭДЭЭЛЭЛ

Тогтвортой байдал

Бид байгаль, нийгмийн хүрээлэн буй орчинд орчинд хариуцлагатай хандаж, анхаарал тавьдаг.

НЭМЭЛТ МЭДЭЭЛЭЛ

БИДНИЙ ТУХАЙ

Бид дэлхийн тэргүүлэгч женерик эм үйлдвэрлэгчийн байр сууриа бэхжүүлсээр байна.

НЭМЭЛТ МЭДЭЭЛЭЛ