Ёс зүйн дүрэм нь Krka, d. d., Novo mesto компанийн дагаж мөрддөг бусад дүрэм журмыг эмхэтгэсэн үндсэн баримт бичиг юм.
Ёс зүйн дүрэм нь Krka, d. d., Novo mesto компани болон салбар нэгжийн ажилтан бүр заавал дагаж мөрдөх ёс зүйн зарчим, дүрэм, бизнесийн зохистой дадал, биеэ авч явах байдлын стандартыг тодорхойлдог. Энэхүү дүрэм нь ажил гүйцэтгэхдээ баримтлах хэм хэмжээ, хариуцлагатай, ёс суртахуунтай байх удирдамж, болж өгдөг бөгөөд ингэснээр бидний зан байдал, бизнесийн үйл ажиллагаа нь дүрэм журам, олон нийтийн зөвлөмж, стандарт, бодлого, компанийн дотоод дүрэм, бизнесийн зохистой дадалд үргэлж нийцэж байх ёстой.
Бид Крка болон түүний салбар нэгжийн ханган нийлүүлэгчид болон бусад бизнесийн түншүүдэд энэхүү Дүрмийг танилцуулж, бизнес харилцаандаа баримталдаг.
Дүрэм журмын мөрдөлт хариуцсан ахлах ажилтан нь байгууллагын дүрэм журмыг зөрчих эрсдлийн байнгын үнэлгээ, бизнесийн үйл ажиллагааны зохицуулалтыг хариуцдаг.