Хариуцлагатай бизнесийн үйл ажиллагаа

Бид олон жилийн уламжлалтай компани юм. Ёс суртахууны дээд хэм хэмжээ, цогц байдлыг баримтлах нь бидний амжилттай бизнесийн түүхийн үндэс болдог. Дэлхийн шилдэг женерик эм үйлдвэрлэгчийн нэг болохын хувьд бид хариуцлагатай бизнесийн орчныг бүрдүүлэхэд туслах үүргээ ухамсарладаг. Бид эдийн засгийн үйл ажиллагаа нь нийгмийн орчинд урт хугацаанд нөлөөлдгийг ойлгож, бизнесээ ухаалгаар явуулдаг.

Байгууллагын үзэл баримтлал

Бидний цогц байдал нь ёс зүй, компанийн дагаж мөрдөх дүрэм журам, эрсдлийн үр дүнтэй удирдлагад суурилдаг.

Бидний ёс зүйн үндсэн зарчмууд нь хүндэтгэл, хамтын ажиллагаа, шилдэг гүйцэтгэл, удирдлагын шударга байдал юм.

Байгууллагын үзэл баримтлал нь компани болон түүний ажилтнууд холбогдох бүх дүрэм журам, олон улсын стандарт, удирдамжийг дагаж мөрдөх, эрх бүхий байгууллагуудтай зүй зохистой хамтран ажиллах нөхцөлийг хангадаг. Компанийн хувьд байгууллагын үзэл баримтлал нь бизнесийн үйл ажиллагааг саадгүй байлгах, дүрэм журам, стандарт, компанийн бодлого, дотоод дүрмийг зөрчих эрсдэлийг хамгийн бага хэмжээнд байлгах арга хэмжээг хэрэгжүүлэхтэй холбоотой үйл ажиллагаа, хариуцлагыг нарийвчлан тодорхойлсон хэд хэдэн бодлого, дотоод дүрэмд суурилдаг.

Байгууллагын үзэл баримтлалыг зөрчих эрсдлийн менежмент нь Kркагийн бүх бизнесийн үйл явцад тусгагдсан байдаг бөгөөд энэ нь компанийн төдийгүй нийт Крка группын стратегийн болон бизнесийн зорилгод хүрэхэд аюул учруулж болзошгүй хүчин зүйлсийг тодорхойлж, удирдах боломжийг олгодог.

Хүндэтгэл ба хамтын ажиллагаа

Бүгдэд тэгш боломж олгох, хууль эрх зүйн хэм хэмжээг хүндэтгэх, хүмүүс болон олон нийтэд ёс зүйтэй хандах нь бидний ажлын үндэс суурь болдог. Түншлэл, итгэлцэл нь Кркагийн бизнесийн үйл ажиллагаанд ихээхэн нөлөөлдөг гэдгийг бид ухамсарладаг тул Крка группын үнэ цэнийг нэмэгдүүлэхэд анхаарч бүх хувьцаа эзэмшигчидтэй хүндэтгэлтэй харилцаж, санал бодлыг нь харгалзан үзэх байдлаар хамтран ажиллахыг эрхэмлэдэг.

Шилдэг гүйцэтгэл

Үр дүнтэй, чанартай, аюулгүй эм бэлдмэл үйлдвэрлэх нь хүмүүсийн амьдралын чанарыг сайжруулахад хувь нэмрээ оруулах бидний арга зам юм. Бид шинэлэг бүтээгдэхүүн хөгжүүлж, хүртээмжтэй байлгахыг хичээдэг.

Бидний судалгаа шинжилгээ, хөгжүүлэлт, мөн анагаах ухаан, бизнесийн түншүүдийн хамтын ажиллагаа нь эмийн тухай мэдлэгээ гүнзгийрүүлж, чанартай эм бэлдмэлийг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулдаг.

Бид бүтээгдэхүүнийхээ тухай мэдээллийг үнэн зөв, ойлгомжтой, цаг алдалгүй хүргэхийг зорьдог.

Бид ажлын болон бизнесийн үйл ажиллагааны явцад ирсэн Крка болон бизнесийн түншүүд, гуравдагч этгээдийн талаарх бүх мэдээллийг сайтар хамгаалдаг.

Аливаа ажилтан болон гуравдагч этгээдийн хувийн мэдээлэлтэй болгоомжтой, ил тод байдлаар хувийн мэдээллийг хамгаалах дүрэм журмын дагуу харьцах ёстой.

Удирдлагын шударга байдал

Удирдлагын үлгэр дууриалал маш чухал учир манай бүх ахлах менежерүүд Кркагийн гол үнэт зүйлсийг өөрийн биеэр үлгэрлэдэг. Тэд үлгэр жишээ үйлдлээрээ бусад ажилтнуудад урам зориг өгч, компанийн цогц байдлыг бэхжүүлэхэд хувь нэмэр оруулдаг.

Дүрэм журмын мөрдөлт хариуцсан ахлах ажилтан нь байгууллагын үзэл баримтлалын хэрэгжилтийг  хамгийн өндөр түвшинд хариуцдаг.

Манай ахлах менежерүүд өөрсдийн хариуцсан бизнесийн нэгжүүдэд байгууллагын үзэл баримтлалын талаарх мэдлэгийг дээшлүүлэх, хэрэгжилтийг хангах үүрэгтэй. Менежерүүд бүх ажилтнууддаа дүрэм журам, удирдамж, стандартыг танилцуулж, дагаж мөрдүүлэх ёстой. Ажилтнууд тогтмол сургалтанд хамрагдснаар зохисгүй үйлдлийн сөрөг үр дагаврын талаарх мэдлэг олж авдаг.

Байгууллагын цогц байдал

Kркад бид бүх төрлийн залилан, зохисгүй үйлдэл, шударга бус байдлыг үл тэвчих зарчмыг баримталдаг. Дүрэм журмын мөрдөлт хариуцсан ахлах ажилтан нь дүрэм журмын биелэлтэнд хяналт тавьж, зохисгүй үйлдэлтэй тэмцэх ажлыг үр дүнтэй удирдан зохион байгуулах үүрэгтэй.

Бид бүх шийдвэрийг Кркагийн эрх ашигт нийцүүлэн гаргах үндсэн зарчимтай тул хувийн ашиг сонирхлыг Кркагийн эрх ашгаас дээгүүр тавьсан мэтээр ойлгогдох нөхцөл байдлаас зайлсхийх хэрэгтэй.

Эм үйлдвэрлэл, анагаах ухааны салбарын харилцаа нь ёс зүйн хатуу хэм хэмжээ, дүрэм журам, удирдамжид суурилдаг бөгөөд бид  бизнесийн бүхий л үйл ажиллагаандаа үүнийг анхаарч баримталдаг.

Бид шударга өрсөлдөөний зохицуулалтыг хүндэтгэдэг бөгөөд ямар ч байдлаар өрсөлдөөнийг хязгаарлаж гажуудуулдаггүй.

Үйлчлүүлэгчид, ханган нийлүүлэгчид болон бизнесийн бусад түншүүдээ байнга хянах замаар бизнесийн харилцаанаас үүдэлтэй зохисгүй үйлдэл гаргах эрсдлийг бууруулдаг. Ингэснээр бид Кркагийн нэр хүндэд учирч болзошгүй хохирол, бизнесийн алдагдлаас урьдчилан сэргийлж чадна.

Байгууллагын нийгмийн хариуцлага

Бид нийгмийн хариуцлагынхаа хүрээнд хүрээлэн буй орчноо хамгаалах янз бүрийн үйл ажиллагааг дэмжин ажилладаг. Бид хүмүүнлэгийн үйлсэд гар бие оролцож, шинжлэх ухаан, боловсрол, соёлын салбарын ололт амжилтыг дэмжин сурталчилснаар байгаль орчноо хамгаалахад тусалдаг.

Бид байгаль, хүрээлэн буй орчныг хамгаалах дүрэм журмыг хүндэтгэн баримтлахаас гадна энэ тал дээр орон нутгийн байгууллагуудтай хамтран ажилладаг.

Мэдлэг

Байгууллагын үзэл баримтлалыг тууштай дагаж мөрдсөнөөр бид амжилтад хүрч, хэрэглэгчдийнхээ сэтгэл ханамжийг сайжруулж, Кркад итгэх итгэлийг нь бэхжүүлж чадна.

Бид ирээдүйгээ өөдрөгөөр харж, Кркагийн эрхэм зорилго, мэдлэг ба ажилтнуудынхаа туршлагад итгэдэг. Бид Кркаг тодорхой алсын хараа, үнэт зүйлтэй, бүтээгдэхүүн нь дээд зэргийн чанартай, хариуцлагатай компани гэдгээр дэлхий нийтэд танигда

Цааш үргэлжлүүлэх

Multiparty banner 1

КРКАГИЙН ЁС ЗҮЙН ДҮРЭМ

Ёс зүйн дүрэм нь бидний дагаж мөрддөг бусад дүрэм журмыг эмхэтгэсэн үндсэн баримт бичиг юм.

НЭМЭЛТ МЭДЭЭЛЭЛ

ДҮРЭМ ЖУРМЫН МӨРДӨЛТ ХАРИУЦСАН АХЛАХ АЖИЛТАН

Дүрэм журмын мөрдөлт хариуцсан ахлах ажилтан нь байгууллагын дүрэм журам зөрчигдөх эрсдлийн байнгын үнэлгээ.

НЭМЭЛТ МЭДЭЭЛЭЛ

ХУВИЙН МЭДЭЭЛЭЛ ХАМГААЛАХ

Kрка нь хүний эрхийг дээдлэн хүндэтгэж, хувийн мэдээлэл хамгаалахад онцгой анхаарал хандуулдаг.

НЭМЭЛТ МЭДЭЭЛЭЛ