Slideshow slide

КРКА Монгол улсад

Крка компани 2009 оноос эхлэн Монголд албан ёсны төлөөлөгчийн газраа нээн үйл ажиллагаа явуулж байна.

Крка компани 2009 оноос эхлэн Монголд албан ёсны төлөөлөгчийн газраа нээн үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс өмнө 2002 оноос эхлэн дистрибьютор компаниуд Кркагийн бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлж байсан. 2003 онд бид анхны эмч төлөөлөгчөө ажиллуулж эхэлснээс хойш манай баг маш хурдацтай өсөж өнөөдөр бид зах зээл дэх хамгийн хүчтэй маркетингийн багуудын нэг болжээ. Бид эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлдэг байгууллага, мэргэжилтнүүдтэй бат бөх, үнэнч, найдвартай харилцаа тогтоож, тэдэнд жороор болон жоргүй олгох өндөр чанартай эм, бэлдмэлүүдийг өргөн сонголттойгоор санал болгодог.

Монгол улсын зах зээлд, Крка нь зүрх судас, хоол боловсруулах замын эмгэгийн эм бэлдмэл, макролид, фторхинолон зэрэг нянгийн эсрэг бэлдмэл үйлдвэрлэгчдийн дунд тэргүүлдэг. Кркагийн жоргүй эм бэлдмэлүүд ангилал тус бүртээ их амжилтад хүрсэн ба тэдгээрийн дунд зах зээлдээ тэргүүлэгч ургамлын найрлагатай бэлдмэлүүд болон аминдэм, эрдэс бодис агуулсан бэлдмэл байдаг.

Крка компани нь өндөр чанартай, үр дүнтэй, аюулгүй бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг орчин үеийн, шинэлэг технологи бүхий эм үйлдвэрлэгч гэдгээрээ алдартай. Бид эмнэлзүйн судалгаагаар нотлогдсон, орчин үеийн эмчилгээний шинэ аргыг байнга хөгжүүлдэг. Тийм ч учраас Крка нь Монголын зах зээлд нэвтэрснээс хойш эмч, эм зүйч, хэрэглэгчдийн дунд хүндлэгдэж, хүлээн зөвшөөрөгдсөн.

ЭМЧИЛГЭЭНИЙ ЧИГЛЭЛ

ЭМЧИЛГЭЭНИЙ ЧИГЛЭЛ


Манай эм бэлдмэлийн өргөн сонголт нь орчин үеийн олон төрлийн эмгэг, эрүүл мэндийн асуудлыг эмчлэх хэрэгцээг хангахад тусалдаг. Манай эмчилгээний гол чиглэлийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

НЭМЭЛТ МЭДЭЭЛЭЛ
ЧАНАР

ЧАНАР


Чанар бол Кркагийн ажилтан бүрийн үүрэг хариуцлага юм.

НЭМЭЛТ МЭДЭЭЛЭЛ
ҮЙЛ ХЭРЭГТЭЭ ҮНЭНЧ БАГИЙН ГИШҮҮН БОЛООРОЙ

ҮЙЛ ХЭРЭГТЭЭ ҮНЭНЧ БАГИЙН ГИШҮҮН БОЛООРОЙ


Кркагийн хувьд мэдлэг бол үнэт зүйл юм. Kркагийн ажилтнууд зогсолтгүй, хөгжихөд чиглэсэн орчин нөхцөлийг бүрдүүлснээр залуу үеийнхэнд үнэлж баршгүй туршлага, ур чадвар олж авахад нь тусалдаг.

НЭМЭЛТ МЭДЭЭЛЭЛ

Цааш үргэлжлүүлэх

Multiparty banner 1

ТОГТВОРТОЙ БАЙДАЛ

Бид эм бэлдмэлээ Словени болон дэлхийн өнцөг булан бүрт байгаа үйлдвэрүүддээ хамгийн сүүлийн үеийн технологиор үйлдвэрлэдэг.

НЭМЭЛТ МЭДЭЭЛЭЛ

ШИНЖЛЭХ УХААН БА ТЕХНОЛОГИ

Kркагийн эм бэлдмэлд итгэх итгэл нь лабораторийн хөгжүүлэлт, үйлдвэрлэлээс эхэлдэг.

НЭМЭЛТ МЭДЭЭЛЭЛ

БҮТЭЭГДЭХҮҮН

Бид өндөр чанартай эм бэлдмэлээр аюулгүй, үр дүнтэй эмчлэх боломжоор хангадаг.

НЭМЭЛТ МЭДЭЭЛЭЛ