Чанар нь бидний бүтээгдэхүүнээ хөгжүүлж, үйлдвэрлэх үндэс суурь болдог тул Крка нь чанар гэдэгтэй ижил утгатай болсон. Чанар нь стратегийн чухал ач холбогдолтой бөгөөд бидэнд өрсөлдөх давуу талыг олгодог юм.

Чанар нь манай бүтээгдэхүүний амьдралын мөчлөг бүрт шингэсэн байдаг.

Хамгийн өндөр чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь Kркагийн ажилтан бүрийн нэн тэргүүний зорилт юм. Бид бүтээгдэхүүнийг хөгжүүлэхээс эхлээд зах зээлд гаргах, хадгалах хугацааг дуусах хүртэл амьдралын мөчлөгийн туршид сайтар хянадаг.

Шинжилгээ нь чанарын баталгааны чухал хэсэг юм. Бид шинжилгээгээ хамгийн дэвшилтэт лабораторид гүйцэтгэдэг. Бид Кркад үйлдвэрлэсэн болон түншүүдээс нийлүүлсэн бүх түүхий эд, бэлэн бүтээгдэхүүнийг хянаж шалгадаг. Бид бүтээгдэхүүнээ цаг тухайд нь зах зээлд нийлүүлэхийн тулд ажлын явцыг оновчтой болгож, лабораторийн хүчин чадлыг нэмэгдүүлдэг.

Түүхий эдийг анхааралтай сонгох нь

Чанарын тогтолцоо нь бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд ашигласан түүхий эдийг (идэвхтэй үйлчлэгч бодис, туслах бодис, сав баглаа боодлын материал) шалгах явцаас эхэлдэг. Бид ханган нийлүүлэгчдээ хянаж, эрсдлийг үнэлдэг. Бид түүхий эдийг хяналтын лабораторид шинжилж, тодоррой эрх бүхий хүмүүс чанарыг нь үнэлж, үйлдвэрлэлд ашиглах зөвшөөрөл олгодог.

Микроскопын хяналттай үйлдвэрлэл

Идэвхтэй үйлчлэгч бодис болон эм бэлдмэлийг үйлдвэрлэхдээ тогтоосон журмыг чандлан дагаж мөрдөддөг. Манай бүх үйлдвэрлэлийн байгууламж, тоног төхөөрөмж нь зохих шаардлага хангасан, боловсон хүчин маань өндөр ур чадвартай. Бид бүтээгдэхүүний цуврал бүрийн үйлдвэрлэлийг сайтар хянаж, холбогдох үйлдвэрлэлийн болон аналитик баримт бичгүүдийг хянадаг. Ингэснээр бид бүтээгдэхүүнээ тогтоосон дүрэм журам, удирдамжийн дагуу үйлдвэрлэж, зах зээлд нэвтрүүлэх зөвшөөрлийн бүх шаардлагыг хангадаг.

Бүтээгдэхүүнийг зах зээлд гаргахаас өмнө үнэлэх нь

Үйлдвэрлэсэн бүх бүтээгдэхүүний цуврал бүрийг үйлдвэрлэлийн зохистой дадал, бүртгэлийн шаардлагад нийцэх эсэхийг үнэлдэг. Нарийн мэргэжилтнууд цуврал бүрийг зах зээлд гаргахын тулд шинжилж үнэлдэг. Тэд үнэлгээг хийхдээ бүтээгдэхүүнээ борлуулдаг улс орнуудын хууль тогтоомжийг ч харгалзан үздэг. Бүтээгдэхүүний чанарыг баталгаажуулсны дараа агуулахын бараа материалыг гаргаж, үйлчлүүлэгчид, ханган нийлүүлэгчдэд хүргэхээр бэлтгэдэг.

Санал хүсэлтээс сайжруулалт хүртэл

Бид зах зээлүүдээс санал хүсэлт авч, өдөр тутамдаа бүтээгдэхүүнийхээ аюулгүй байдлыг хянаж, хадгалах хугацааны туршид чанарыг нь баталгаажуулдаг. Бид өвчтөнүүдээ эн тэргүүнд тавьж бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн явцад хэрэгцээнд нь дүн шинжилгээ хийхээс эхлээд хэрэглэж эхлэхэд нь туршлага судалдаг. Энэ бол дэлхийн тэргүүлэгч женерик эм үйлдвэрлэгчдийн нэг болохын хувьд хэрэглэгчийнхээ итгэлийг бэхжүүлэх арга зам юм. Бид бүтээгдэхүүнийхээ аюулгүй байдал, чанарыг цаашид ч байнга анхаарсаар байх болно.

Цааш үргэлжлүүлэх

Multiparty banner 1

ОРЧИН ҮЕИЙН ТЕХНОЛОГИ

Бид эм бэлдмэлээ Словени болон дэлхийн өнцөг булан бүрт байгаа үйлдвэрүүддээ хамгийн сүүлийн үеийн технологиор үйлдвэрлэдэг.

Нэмэлт мэдээлэл

БҮТЭЭГДЭХҮҮН

Бид өндөр чанартай эм бэлдмэлээр аюулгүй, үр дүнтэй эмчлэх боломжоор хангадаг.

Нэмэлт мэдээлэл

ТОГТВОРТОЙ БАЙДАЛ

Бидний амжилт хүрээлэн буй орчин, нийгэмд эергээр нөлөөлж байвал бид өөрсдийгөө амжилттай байна гэж үздэг.

Нэмэлт мэдээлэл