Манай эмчилгээний гол чиглэлүүдийн талаар илүү их мэдээлэл аваарай. Манай бүтээгдэхүүний багцад мөн бодисын солилцоо болон хавдрын эмгэгүүд, төрөл бүрийн халдвар, шээс бэлгийн замын эмгэгийг эмчлэх эм, амин дэм, эрдэс бодис болон бусад бэлдмэлүүд багтдаг.

Bolezni srca in žilja

ЗҮРХ СУДАСНЫ СИСТЕМ


Зүрх судасны өвчлөл нь дэлхийн хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгаан болдог. Цусны даралт болон холестерины хэмжээ ихсэх нь цус харвалт, зүрхний шигдээс, зүрхний дутагдал зэрэг зүрх судасны хүндрэлүүдийн гол эрсдэлт хүчин зүйлүүд юм. Эдгээр хоёр эрсдэлт хүчин зүйл хоёулаа байгаа тохиолдолд өвчний хүндрэл үүсэх эрсдэл нэмэгдэх биш харин үржигддэг. Тийм учраас цусны даралт, холестерины түвшинг хянах нь бидний нэн тэргүүний зорилт бөгөөд зүрх судасны эм бэлдмэл нь бидний эмчилгээний гол чиглэл юм. Манай өргөн сонголттой эм бэлдмэлүүд нь цусны даралт болон холестерины түвшинг үр дүнтэй, аюулгүй хянахаас өвчтөн бүрт тохирсон эмчилгээ хийх боломжийг олгодог. Нэг шахмалд хоёр ба түүнээс дээш идэвхтэй бодис агуулсан нийлмэл найрлагатай бэлдмэлүүд нь жорын даган мөрдөлт, эмчилгээний үр дүнг сайжруулдаг.

Bolezni prebavil

ХООЛ БОЛОВСРУУЛАХ ЗАМ


Өдөр бүр, ходоод гэдэсний  замын эмгэгтэй олон сая өвчтөнийг манай эм бэлдмэлээр амжилттай эмчилдэг. Эрүүл хоол боловсруулалт нь биеийн ерөнхий байдал, дархлааны тогтолцоог идэвхтэй байлгахад чухал үүрэгтэй. Энэ бол эрүүл мэндийн үндсэн тулгуур юм. Өдөр тутмын стресс, эрүүл бус хооллолт нь хоол боловсруулах системийн үйл ажиллагааг алдагдуулдаг. Орчин үед ходоод гэдэсний замын эмгэг маш түгээмэл болсон ба ерөнхий мэргэжлийн эмчид хандаж буй нийт өвчтөнүүдийн 10-20%-г эзэлж байна. Ходоод гэдэсний замын эмгэгийн хүндрэл үүссэн олон өвчтөнүүд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Эдгээр өвчлөл нь ихэвчлэн ходоодны хүчлийн шүүрэл ихсэлтээс үүсдэг. Кркад бид олон төрлийн, үр дүн сайтай протоны шахуурга саатуулагч (ПШС) бэлдмэлийг хөгжүүлэхэд хүчин чармайлт тавьсаар ирсэн. Өдөр бүр манай ПШС нь цээж хорсолт болон ходоодны өвчнөөр шаналж буй олон сая өвчтөний амьдралыг хөнгөвчлөхөд тусалдаг.

Bolezni osrednjega živčevja

ТӨВ МЭДРЭЛИЙН СИСТЕМ


Сэтгэц эрүүл байж бие эрүүл байна. Сэтгэлийн хямрал, айдас түгшүүр, паник дайралт, шизофрени, зөнөгрөл, Паркинсоны өвчин нь дэлхий даяар сая сая хүмүүст нөлөөлж байна. Эдгээр өвчтөнүүд хэвийн амьдарч чадахгүй; Тэд өдөр тутмын сорилтуудтай тулгарч, хамгийн энгийн асуудлыг ч үр дүнтэй шийдэж чаддаггүй. Өвчин даамжрах тусам тэдэнд мэргэжлийн зөв тусламж, эмчилгээ шаардлагатай. Өнөөдөр төв мэдрэлийн системийн өвчлөл нь түгээмэл тохиолдох нийт өвчлөлийн хоёр дахь нийтлэг шалтгаан болж байгаа бөгөөд цаашид энэ өвчнөөр өвчлөгсдийн тоо нэмэгдсээр байх болно гэж мэргэжилтнүүд таамаглаж байна. Стресстэй, хурдан хэмнэлтэй амьдралын хэв маяг нь эдгээр өвчний тархалтыг нэмэгдүүлэхэд нөлөөлж байна. Энэ асуудлыг шийдвэрлэхэд Крка хувь нэмрээ оруулахаар чармайж байгаа тул бид өвчтөнд зориулсан аюулгүй эм бэлдмэлийг судалж, хөгжүүлж байна.

Bolečina

ӨВДӨЛТ


40 жилийн турш манай эм бэлдмэлүүд дунд болон хүнд хэлбэрийн өвдөлтийг үр дүнтэй намдааж ирсэн. Өвдөлт нь ихэвчлэн гэнэтийн байдлаар илэрч хувь хүнд их таагүй мэдрэмж төрүүлдэг. Өвдөлттэй нүүр тулж байж л бид өвдөлтгүй амьдрал ямар сайхан болохыг ойлгодог. Өвдөлт нь таагүй нөхцөл байдлын хариу үйлдэл болон гэнэт илэрч болно. Цочмог өвдөлтийг эмчлэх нь харьцангуй хялбар байдаг бол  архаг болон невропатик өвдөлт нь өвчтөн ба эмчийн хувьд том асуудал болдог. Бид өвчтөнүүдэд өвдөлтийг намдаахад нь тусалж, эрүүл мэндийн мэргэжилтнүүдэд тохирох эмчилгээг сонгоход хялбар болгохыг хүсдэг. Найдвартай түншийн хувьд бид дунд ба хүнд хэлбэрийн өвдөлтийг эмчлэхэд зориулагдсан эмийн нэр төрлийг хөгжүүлж, эмийн шинэлэг хэлбэрийг нэвтрүүлж байна.

Prehlad in kašelj

ХАНИАЛГА БА ХАНИАД


Үр дүнтэй болох нь нотлогдсон эм бэлдмэлүүд ханиад таны төлөвлөгөөнд саад учруулахаас сэргийлнэ. Ханиад нь улирлын чанартай эмгэг биш бөгөөд жилийн аль ч улиралд ханиадны вирус илэрч болно. Тэд бидний хэвийн амьдралд нөлөөлж, хичээл, ажлаа цалгардуулж, гэртээ байхаас аргагүй байдалд оруулдаг. Халдварын тархалт, өвчний ноцтой хүндрэлээс урьдчилан сэргийлэхийн тулд өвчний эхний шинж тэмдгүүдийг эмчлэх нь чухал юм. Ханиадны хамгийн түгээмэл шинж тэмдэг нь хоолой өвдөх, ханиалгах, хамар битүүрэх, халуурах, булчин болон үе мөч өвдөх зэрэг шинж тэмдгүүд байдаг. Кркагийн үр дүнтэй, туршигдсан эмүүд нь насанд хүрэгчид болон хүүхдүүдийн аль алинд нь өдөр тутмын амьдралдаа хурдан эргэж ороход тусалдаг.

Zajedavci pri psih in mačkah

НОХОЙ МУУРНЫ ШИМЭГЧИД


Бид таныг болон таны тэжээвэр амьтдыг шимэгч хорхойноос хамгаалахын тулд амьтанд зориулсан шимэгч хорхойн эсрэг үр дүнтэй эмийг хөгжүүлдэг. Гэрийн тэжээвэр амьтдын шимэгч хорхойнууд нь таагүй зүйл төдийгүй амьтан, хүний эрүүл мэндэд бодит аюул учруулж болзошгүй юм. Хачиг, бүүрэг нь ихэвчлэн арьсны гадаргуу дээр харагддаг боловч дотоод шимэгчид нь эзнийхээ биед амьдардаг. Олон төрөл зүйл нь хүмүүст, ялангуяа бага насны хүүхдүүдэд халдварладаг. Ийм учраас шимэгч хорхойг тогтмол хянах нь маш чухал. Kрка нь гэрийн тэжээвэр амьтдыг гадны болон дотоод шимэгч хорхойноос хамгаалах найдвартай, үр дүнтэй арга болох пипетк, амт оруулсан шахмал зэрэг хэрэглэхэд хялбар эмийн янз бүрийн хэлбэрийг санал болгодог.

Цааш үргэлжлүүлэх

Multiparty banner 1

ЭМНЭЛЗҮЙН СУДАЛГААГААР НОТЛОГДСОН

Кркагийн бэлдмэлүүдийн чанар, аюулгүй байдал, үр дүн нь олон тооны эмнэлзүйн судалгаагаар нотлогдсон байдаг.

Нэмэлт мэдээлэл

БҮТЭЭГДЭХҮҮН

Бид өндөр чанартай эм бэлдмэлээр аюулгүй, үр дүнтэй эмчлэх боломжоор хангадаг.

Нэмэлт мэдээлэл

ШИНЖЛЭХ УХААН БА ТЕХНОЛОГИ

Kркагийн эм бэлдмэлд итгэх итгэл нь лабораторийн хөгжүүлэлт, үйлдвэрлэлээс эхэлдэг.

Нэмэлт мэдээлэл