Бид жилийн борлуулалтын орлогынхоо 10 хувийг судалгаа, хөгжүүлэлтэд зориулдаг. Бидний ололт амжилт нь шинжлэх ухаан, техникийн хамгийн сүүлийн үеийн мэдээлэл, хамгийн дэвшилтэт судалгаа-хөгжүүлэлтийн хүрээлэнгүүдтэй хамтарсан үйл ажиллагаа, туршлагатай мэргэжилтнүүдийн маань мэдлэгийн үр дүнд бий болсон.
Хөгжүүлэлтийн явцад бид өвчтөнүүдийн хэрэгцээ, шаардлагыг анхаарч үздэг. Тийм ч учраас Кркагийн инноваци нь өвчтөний эмчилгээг хялбаршуулан, даган мөрдөх байдлыг сайжруулдаг. Нэмүү үнэт чанартай шинэлэг эмийн хэлбэр бүхий шинэ бэлдмэл боловсруулж, үйлдвэрлэлийн процессыг төгөлдөржүүлж байгаа нь бидний байгаль орчин, нийгэм, Кркагийн бүх ажилтнуудын өмнө хүлээсэн үүрэг хариуцлагыг илэрхийлдэг.